Б. Галсансүх "Англи хэлэнд итгэж зориулав"

…Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл… Б.Ринчен


Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй
Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад
Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад,
Арслан, заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө
Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ.

Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод
Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд
Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр Бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод
Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа
Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ


Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод
Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад
Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад
Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа
Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.
                              /Болор цом - 2006 он/

Comments

Popular posts from this blog

ХУУЛЬЧИЙН ТУХАЙ ШҮЛЭГ П.БАДАРЧ

Б.ЛХАГВАСҮРЭН- АРГАА БАРСАН ШҮЛЭГ

Б.РИНЧЕН- ЗАЛУУ НАС