Миний бүс
Шинэхэн танилтайгаа уулзсан учрал бүр үнэ цэнэтэй санагдаж хурдхан шиг маргааш болохыг хүлээдэг... нэг тийм догдлолтой сэрлээ. Үнэндээ гайхаад байх зүйл байхгүй л дээ. Хавар аа гэж ирээ л бүтсэн бүтээгүй бүлээн зүрхний хүслэн нэг бүрийг өчиж лав хайрыг ярих гэсэнгүй ээ. Учир нь Их сургуулиа л төгсчихвөл амьдрал сайхан болчих юм шиг санаж гуниглаж үзээгүй балчирхан бага насаа өнөөдрийн өөрөөсөө нэхэх гэж тэмдэглээд гээгдсэн дэвтрүүдийнхээ хуудас бүрийг сэргээх гэж танилцсан блогтойгоо болзох гэж л дээ.
Зарим хүмүүс дотоод ертөнцийнхөө эрх чөлөөг цахимд эдлэнэ гэдгийг ойлгож барахгүй л дээ. Барсан ч барахгүй. Бусад хүмүүсийн олонд таалагдах гэсэн хуурамч дүр тэднийг залхаачихсан болохоор уу, эсвэл хэн нэг азтай эсхүл аль нэг амжилттайгийнх нь орон зай хүлээн зөвшөөрөгддөг учраас уу? Хэрвээ тийм гэж толгой дохиж байгаа бол үзэл бодлыг чинь хүндэтгэвч чүдэнз чүдэнзний хайрцагандаа байх ёсгүй гэдгийг хэлмээр байна. Мэдэхгүй биш биз дээ. Айлын гэрийг дулаацуулах тулганд ноцож, амралтын өдрүүдээр түүдэг асааж, алжаал тайлах лааг амилуулчаад аргагүй даруухан бөхөх чүдэнзүүдтэй таарж байгаагүй юм гэж үү?
Туршлага, дурсамжийн аль нь ч үлдсэн өөрийнхөөрөө асаж дуусах тав тухын бүсээрээ үйлсээ зузаатгахыг хүсэж үгсээрээ дахин дахин уулзалдахаар шийдээд блог бид хоёр найзалж эхэллээ дээ.
Өөртөө хүсдэг жаргал бүрийн дээдийг ерөөе.
Түнэр харанхуй байх тусам гэрэл тод гэрэлтдэг гэсээн.
Comments
Post a Comment