Хүнийг харагдах үзэмжээр нь үнэлж болдоггүйн тод жишээ
Энгийн даашинзтай эмэгтэй, даруухан хүрэмтэй нөхрөө дагуулан Бостоны галт тэрэгний буудлаас Харвардын Их Сургуулийн ерөнхийлөгчийн ажлын өрөөг чиглэн явжээ.Тэд цаг аваагүй байлаа.Нарийн бичиг нь зэрвэс хараад хөдөөний иймэрхүү хүмүүст Харвардад юу хэрэгтэй байдаг байна аа гэж боджээ. - Бид Харвардын ерөнхийлөгчтэй уулзах гэсэн юм. - Тэр бү тэн өдөржин завгүй - Бид хүлээе Нэлээд олон цагаар тэднийг үл тоон хүлээлгэсэн нарийн бичиг энэ хугацаанд цөхрөөд явах байх гэж найджээ.Гэвч тэд хаашаа ч явах янзгүй байхыг хараад тэдний тухай ерөнхийлөгчид дуулгахаар дургүйхэн босчээ. - Та тэднийг ганц минут сонсвол тэд явж магадгүй гэж хэлэхэд ерөнхийлөгч дуртай дургүй зөвшөөрчээ. Даруухан хувцасласан тиймэрхүү хүмүүсийг өөр шиг нь чухал хүн хүлээж авч уулзах цаг байхгүй билээ. Зочид өрөөнд орж ирэхэд тун ёозгүй харцаар ихэмсэг харж суулаа. Эмэгтэй нь эхэлж ярив. - Бидний хүү танай сургуульд жил орчим сурч байсан юм. Тэр энд сурах дуртай, энд байхдаа аз жаргалтай байс...