Posts

Showing posts from 2017

Утгаас утга ухах

Image
Хааяа авсан зураг, хааяа бичсэн тэмдэглэл хоёроосоо хааяа хайж байснаа харавч хааяа хазах хувь дутна. Өөрийгөө үгүйсгэж ертөнцөөс хааяаа зугатахдаа хааяа залхавч хааяаа аяандаа амандаа дуу аялан, амьдралын аяндаа хааяа саатаж, хааяа жаргалтай хүний инээдийг нүүрэндээ бүтээж хааяа өөртөө итгэж хааяа дэггүй жаалын дүрд тогловч хааяа өөрөөрөө байхын жаргалд хааяаа мөрөөдлөөр хүртэл мөрөөдүүлэх хаа газрын хааяахан санаа алдалттай, хааяахан олдсон хүний заяа...

Хүнийг харагдах үзэмжээр нь үнэлж болдоггүйн тод жишээ

Image
Энгийн даашинзтай эмэгтэй, даруухан хүрэмтэй нөхрөө дагуулан Бостоны галт тэрэгний буудлаас Харвардын Их Сургуулийн ерөнхийлөгчийн ажлын өрөөг чиглэн явжээ.Тэд цаг аваагүй байлаа.Нарийн бичиг нь зэрвэс хараад хөдөөний иймэрхүү хүмүүст Харвардад юу хэрэгтэй байдаг байна аа гэж боджээ. - Бид Харвардын ерөнхийлөгчтэй уулзах гэсэн юм. - Тэр бү тэн өдөржин завгүй - Бид хүлээе Нэлээд олон цагаар тэднийг үл тоон хүлээлгэсэн нарийн бичиг энэ хугацаанд цөхрөөд явах байх гэж найджээ.Гэвч тэд хаашаа ч явах янзгүй байхыг хараад тэдний тухай ерөнхийлөгчид дуулгахаар дургүйхэн босчээ. - Та тэднийг ганц минут сонсвол тэд явж магадгүй гэж хэлэхэд ерөнхийлөгч дуртай дургүй зөвшөөрчээ. Даруухан хувцасласан тиймэрхүү хүмүүсийг өөр шиг нь чухал хүн хүлээж авч уулзах цаг байхгүй билээ. Зочид өрөөнд орж ирэхэд тун ёозгүй харцаар ихэмсэг харж суулаа. Эмэгтэй нь эхэлж ярив. - Бидний хүү танай сургуульд жил орчим сурч байсан юм. Тэр энд сурах дуртай, энд байхдаа аз жаргалтай байс...

Марк Цукерберг- (Монгол орчуулга) Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан хэлсэн үг

Image
Марк Цукерберг Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан үг хэлж, докторын зэргээ гардан авлаа. Өдгөө 33 настай тэрээр дэлхийн хамгийн баян таван эрхмийн нэг бөгөөд 12 жилийн өмнө Харвардын их сургуулийг хаяж, Facebook-ийг бүтээсэн түүхтэй. 30 минут үргэлжилсэн ярианыхаа явцад Цукерберг улс төр, цаг уурын өөрчлөлт, өрхийн орлого гээд олон сэдвээр ярьсан бөгөөд түүний хэлсэн үгийн оргил нь “Өөрчлөлт өөрөөс чинь эхэлдэг, Дэлхийн хэмжээний өөрчлөлтийг та бидэн шиг хүмүүс хийдэг юм” гэсэн үг байлаа. Марк Цукерберг Харвардын их сургуулийн 2017 оны төгсөгчдөд хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ерөнхийлөгч Фауст, Хяналтын хорооны гишүүд, үе үеийн төгсөгчид, найзууд, эцэг эхчүүд, удирдах зөвлөлийн гишүүд, дэлхийн хамгийн шилдэг сургуулийг төгсөгчид өө: Өнөөдөр би энд та бүхэнтэй хамт байгаа нь нэр төрийн хэрэг юм. Учир нь та бүхэн миний хэзээ ч чадахгүй тийм зүйлийг гүйцэлдүүлж чадлаа. Үнэн хэрэгтээ энэ яриаг дуусгавал би Харвардын их сургуульд э...

Б. Галсансүх "Англи хэлэнд итгэж зориулав"

Image
…Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл… Б.Ринчен Загас, сармагчин хоёртой хэлээ ололцолгүй Зовж, хэлмэрч хайж 1600 үеийг туулахад Зуслан эсвэл өвөлжөө рүүгээ нүүх аятайхан санагдаад, Арслан, заан агнаж, агуйд амьдрах аягүй санагдаад 1200 үе өнгөрлөө Монголын радио хятадаар мэндлэхэд би үхнэ. Өвөө, эмээ хоёрт минь үсэг нүдлүүлэх гэж 24 нь нойргүй хоноод Өөрийн минь номыг хэвлэх гэж 22 үе минь хүлээхийн жаргал эдлээд Нэг зуун мянган жилийн өмнөх их мөстлөгөөр Бурхан цусыг минь хөлдөөхгүй гэж зовоод Наранд итгэхгүй надад цахилгаан зуух өвлүүлэх гэсээр зургаан ч үе барагдлаа Монголын ТВ солонгосоор цаг агаарын мэдээ уншихад би үхнэ Шуурга тавьсан солирын бөмбөгдөлтөнд бөмбөрцөг 20 тэрбум жил ёолоод Шөнө, сар хоёрыг төрүүлсэн нар 10 тэрбум жил ганцаардаад Шоргоолж юм уу, өтний өвөг сарнаа явагч шиг хорвоог хэмжсээр зургаан тэрбум жил наслахад Шугуйн жимсийг зах дээр надад 10 жилийн өмнө худалдаж байлаа Монголын сонинууд японоор мэдээ нийтлэхэд би үхнэ.  ...

Б.РИНЧЕН- ЗАЛУУ НАС

Image
Судар шиг их амьдралын харгуйд Сур шиг харваад эргэн ирээгүй Суу алдарт залуу нас чамайг Санаж дурсахгүй хэн байна вэ? Гэнэн гэхэд хүүхэд шиг гэнэн Гэгээн гэхэд мэлмий шиг тунгалаг Ээжий шиг дандаа хайрлаагүй явтал залуу нас чи Эрчит мөрөн шиг урсан одном... Харагдан өнгөрөхийг чинь мэдсэн хэрнээ Хатуу хүтүүд хамаагүй зүтгүүлсээр Хавар шиг яруу залуу нас чамайг Хайранд жаргааж бүүвэйлж явсангүй. Орчлонг таниагүй омголон насандаа Олдошгүй хайрыг хэнэггүй гишгэчихээд Нэхэл хату сэтгэлийн өрийг төлөх гэж Нэл цэцэг мэл залуу нас чамайг би зовоосоон Алдар хүндийн тавцангаас зайдуу Алиа наргиант цэнгэлээс хол Хээрийн зөөлөн сэвшээ адил Хийсэн одсон залуу нас чамайг Хэт бардам зантны өмнүүр Хийморь жавхааг чинь бууруулж Уйтгарч хүлцэнгүй харагдуулсан бол Уучлаарай намайг залуу нас минь...

Б.ЛХАГВАСҮРЭН- АРГАА БАРСАН ШҮЛЭГ

Image
Өдөр өдрөөр архи хүртэж Өөдөс өөдөсхөнөөр эрлэг рүү намайг зөөх үр минь Өрцөн цаанаас тасарч унасан цагаас чинь Өө тавьсан юм, надад бий билүү үр минь Архиар иссэн уураг тархи Аавыгаа бодохтой манатай болдог юм байна Бурууд алдсан ухаан гэдэг Бурханд алгадуулаад ч засардаггүй юм байна Үүл буусан толгой гэдэг Үгэнд дийлддэг эд биш юм байна Үхсэн хойно минь ч адлуулж үргэлжлэх Үүрдийн их лай юм байна Илүү дутуу зангүй нулимс ойрхонтой Их л сайн хүү байсан даа, чи Ямар хорлол тархийг чинь цөмлөн унаж Янаглан хорлож дотроос чинь хэмлэв Сайхан хоёр ач чи надад тэврүүлсэн Сар наран дор чи намайг жаргаасан Жимс шиг хацрыг чинь үнсэж Жилийн жилд би сагсайтал цэцэглэсэн Жирийн заяа азаар тэгширч Жаргал гээчийн бэлд нялхарсан Ижий бид хоёрын чинь амьд яваа нь Илүү юм биш биз дээ . . . Элдэг дуусдаг насыг мөнхөд бодож Эндүүрч яваа юм биш биз дээ . . . Эцсийн амьсгал татахдаа би Чамд зовж хахмааргүй байна . . . Эндэж алдсан нэгнийгээ хайрладаггүй хорвоод Чама...

О. ДАШБАЛБАР "АГСАМ ТАВИМААР ХОРВОО"

Image
Сэтгэлийн минь цог унтраагүй сэрүүн ахуй үедээ Сэргэлэн болжмор шиг эмсэж, дур зоргоороо явлаа Тэмцэлдэж явсан хүмүүсийн тэн хагас нь алга даа Тэрсэлдэж үлдсэний гавьяа, ертөнцөд шунахаас хагацлаа Уйтгар гунигтай хорвоод уруудаж доройтож явсан ч Угийн хатуу тавилан минь өгсөж өөдөлж үзлээ Дэлхийн бөмбөрцгийг өшиглөж агсам тавимаар санагдана Дээр нь байгаа амьтдын нэг нь би өөрөө юм шүү дээ 1998.11.15

ХУУЛЬЧИЙН ТУХАЙ ШҮЛЭГ П.БАДАРЧ

Image
Өршөөл эрсний сэтгэлд гал бадрааж Өндөр их хуулийн өмнө зул өргөж Өрөөл бусдад бол буян үйлдэж Өөртөө бол аянга хурааж яваа Өөрөө би хуульч хүн         Түмэн хуулийн учрыг ухах гэж         Түүнээс би үнэний учгийг сүвлэх гэж         Түгсэн оддын дунд бол сар шиг         Түймэрсэн, уймарсанд гэрэл болж яваа         Би хуульч хүн Алтан амины хэрэгтэн гаваа хангинуулж Адуу малын гэмтэн гараа хэмлэж Аль л болохгүй, бүтэхгүйг өмнө минь өчиж Аврал өршөөл эрэх нь үгүйлшгүй бэрх ээ     Төө сөөм ихдэнэ, хуруу ч алдаж болохгүй     Төөрсөн дэнсний нэг л зураас пун алт алддаг юм     Төр, хууль, хүн гурав ширтэлцэх цэгээс     Төвөггүй үнэнийг тунгаах элчээр намайг томилсон юм Үүл нүүсэн тэнгэр дор хүн төрж Хууль засаглалсан төр дор хүн амьдарч Ур...

ГАБРИЕЛЬ ГАРСИА МАРКЕСИЙН СҮҮЛЧИЙН ЗАХИДАЛ

Image
"Зуун жилийн ганцаардал" зохиолоороо шуугиан тарьж, Нобелийн шагнал хүртсэн зохиолч Г.Г.Маркес булчирхайн хорт хавдраар өвчлөн ямар ч найдваргүй болсноо мэдээд дэлхий дахинд сүүлчийн захидлаа илгээжээ. Хэрвээ бурхан намайг утсан хүүхэлдэй гэдгийг хэдэн хором мартаад надад хумсын чинээ амьдрал бэлэглэвэл би бодсон болгоноо ярихгүй байсан байж магадгүй. Гэхдээ юун тухай ярьж буйгаа бодох нь гарцаагүй юм. Би эд зүйлсийг мөнгөөр биш, утга учраар нь үнэлэх байсан. Нүдээ аних хором болгондоо бид цаг хугацаанаас 60 секунд бүрийг алдаж байгааг ойлгон би бага унтаж, маш их мөрөөдөх байсан. Бусдыг зогсож байхад би урагш алхан явах байсан, бусдыг унтахад сэрүүн байх байсан. Бусдыг ярьж байхад би бурам идэж байгаа мэт таашаал аван сонсох байсан. Хэрэв бурхан надад ганцхан хором амьдрал дахин бэлэглэвэл би илүү даруу хувцаслаж, наранд биеэ шарж, дулаан илчинд нь сэтгэлээ бүлээцүүлэх байсан. Бурхан минь хэрэв надад зүрх байсан бол би бүх үзэн ядалтаа мөс рүү чихээд нар гар...

Эдвард Сноудений бидэнд өгсөн 9 зөвлөгөө

Өнөө цагт техник технологи маш хурдацтай хөгжиж байгаагийн хэрээр бидний амьдрал цахим ертөнцтэй салшгүй холбоотой болсон билээ. Бяцхан хүүхдүүд хүртэл "browser", олон нийтийн сүлжээ зэргийг мэддэг болсон нь нууц биш юм. Үүний хэрээр цахим ертөнцийн халдлага ихсэж, бусдад хувийн мэдээллээ алдах явдал газар авч байна. Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Энэ тухай маш хэрэгтэй зөвлөгөөг "Тагнуулын Төв Газар"-ын тагнуулч байсан Эдвард Сноуден (Edward Snowden) өгснийг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна гэснээс манайд чинь хувь хүн нууцаа өөрөө л хамгаалах үүрэгтэй шүү дээ. 1 Цоожлогдсон вэб хуудас Хүмүүс "Facebook"-т юу нийтэлсэн, "Ebay"-ээс юу худалдаж авсан нь бусдад сонин болохоос биш, бусад зүйлийг нь сонирхдоггүй гэж боддог. Гэхдээ зөвхөн цоожлогдсон холбоостой буюу "https"-ээр эхэлсэн вэб хуудас руу нэвтэх нь зүйтэй. Хакерууд бичиг цаас, ажлын бичиг баримт, гэр бүлийн зураг зэргийг хулгайлж мэдэх юм. Тиймээс байнга хянуур болгоомжто...

Цаг хугацаа гэж юу вэ?

         Минийхээр бол үнэний гэрч. Энэ гэрч мэдүүлгээ одоо, өнгөрсөн, ирээдүй цагт ярьж байдаг учраас амьдралын туршлагатай хүн л нотлох баримтын хэмжээнд үнэлж чадна. Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зохицуулалтаар бол гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол мэдүүлгийг нь нотлох баримтын хэмжээнд үнэлдэггүй. Гэтэл миний мэдэх энэ зохицуулалтаас шал ондоо нь амьдарч буй хугацаандаа л би түүнийг ярьж байхад тэр намайг ч, чамайг ч амьдраагүй байхад чинь амьдруулж чаддагаараа алдартай. За даа энэ дараагийн амьдрал ч яахав дээ энэ амьдралдаа зөв амьдарчихвал цаад гэрч чинь юу хийхээ сайн мэднэ. Сайхан гэхээсээ илүү сайн байхыг хүсье :) Жич: Нээрээ мартсанаас 5 дугаар сарын 5-ны 5 дахь өдрийн 5 цаг 55 минут 55 секунтийн мэндийг эрэхийн ялдамд 5 сайхан үйл явдалтай 5 сардаа багтаж учрахыг ерөөе :p ;p

Миний бүс

                       Шинэхэн танилтайгаа уулзсан учрал бүр үнэ цэнэтэй санагдаж хурдхан шиг маргааш болохыг хүлээдэг... нэг тийм догдлолтой сэрлээ. Үнэндээ гайхаад байх зүйл байхгүй л дээ. Хавар аа гэж ирээ л бүтсэн бүтээгүй бүлээн зүрхний хүслэн нэг бүрийг өчиж лав хайрыг ярих гэсэнгүй ээ. Учир нь Их сургуулиа л төгсчихвөл амьдрал сайхан болчих юм шиг санаж гуниглаж үзээгүй балчирхан бага насаа өнөөдрийн өөрөөсөө нэхэх гэж тэмдэглээд гээгдсэн дэвтрүүдийнхээ хуудас бүрийг сэргээх гэж танилцсан блогтойгоо болзох гэж л дээ.         Зарим хүмүүс дотоод ертөнцийнхөө эрх чөлөөг цахимд эдлэнэ гэдгийг ойлгож барахгүй л дээ. Барсан ч барахгүй. Бусад хүмүүсийн олонд таалагдах гэсэн хуурамч дүр тэднийг залхаачихсан болохоор уу, эсвэл хэн нэг азтай эсхүл аль нэг амжилттайгийнх нь орон зай хүлээн зөвшөөрөгддөг учраас уу? Хэрвээ тийм гэж толгой дохиж байгаа бол...

Дуусгамааргүй

                 Хуучны дуу чихэнд шинийг ярихад  Хуурамч цэцэрлэгт торохгүй төөрдөг Худлаа инээдний цаанаас гуниг цухалзахад Хурмастын тэнгэрээс нарыг төсөөлдөг   Хатуу эмэгтэйн эмзэг зүрх Хааяа орчлонгоос уйдаж шинийг хүсдэг Харанхуйлсан сэтгэлдээ эрэлхэг болж Хармааргүй хүйтнээс халширж гунддаг...